Мэдээ

2013.04.07

Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх” Иргэний танхим” мэдээлж байна

Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх” Иргэний танхим” мэдээлж байна

Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх” Иргэний танхим” нь иргэн таны төлөө орон нутгийн шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,бодлого шийдвэрт тэдний санаа бодлыг тусгах,түүний үндэслэлийг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа нь идэвхжин ажиллаж байна.

Иргэний танхим нь:Тодорхой төсөв гарган шинэ танхимтай болж ,дотоод үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтандаа өөрчлөлт орж, орон тооны 2 ажилтан ажиллаж,2013оны 1-р улиралд нээлттэй хэлэлцүүлэг-6 “,Фокус “ ярилцлага-2 удаа ,хэвлэлийн бага хурал-2 ,уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулсаар байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн 3,1дэх хэсгийг тус тус үндэслэн  2013оны 01сарын 02ны өдрийн дугаар 01 тоот зарлигаар 2013оныг” Шууд ардчилал Иргэний оролцооны жил” болгон зарласан болно

 Орон нутагт Аймгийн засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөтөлбөр зэрэг бусад  хийгдэх ажлын хүрээнд

  • Иргэдийн оролцооны үндсэн суурь болох мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс хаягжуулах шуудан харилцаа холбооны бүтцийг бий болгох сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Иргэд мэдээлэл шаарддаг болж сурах ,мэдээлэл өгөх үүрэгтэй холбоотой сургалт явуулах
  • Цахим засаглал, цахим ардчилал, нийгмийн сүлжээ зэрэг иргэдийн оролцооны аргуудыг нэвтрүүлэх цахим хуудастай болох
  • Ямар асуудлыг хаана, хэнтэй, хамтран хэрхэн ямар арга замаар, ямар эх булаг нөөцөөр шийдвэрлэж болох вэ гэдэг асуулт иргэн хүнд яв цав тодорхой байх явдлыг гол болгох
  • Хот өөрийн дотоод зохион байгуулалтын хүрээнд сумд асуудлаа бие даан шийддэг байх
  • Захиргааны үйл ажиллагаан дахь эдийн засгийн үрэлгэн бүтээлч бус ард иргэдийн амьдралын амин чухал эрх ашгаас хөндий байдал хүнд суртал хээл хахууль зэрэг сөрөг үзэгдэл нь төвлөрөл ялангуяа хөрөнгө санхүү төсвийн төвлөрөл бөгөөд сөрөг үзэгдлүүдтэй үр бүтээлтэй тэмцэхийн тулд хөрөнгө санхүү нөөцийн төвлөрлийг сааруулах ажлыг оновчтой явуулах
  • Иргэний нийгмийн сайн дурын байгууллагууд сайн дурын чөлөөт мэргэжилтэнүүд эрдэмтний санаа бодлыг бодлого боловсруулах үйл ажиллагаанд татан оролцуулах
  • Иргэний танхимыг иргэний нийгмийн сүлжээний төв болгох
  • Зөвхөн идэвхтэй иргэд ТББ-уудын төлөөлөөс гадна нийгэмд дуу хоолойгоо хүргэдэггүй бусад зорилтот бүлгүүд жишээ нь : гэрийн ажилтай эхчүүдээр дамжуулан экологийн гэр  бүлийн соёл зэрэг олон төрлийн боловсрол олгох идэвхжүүлэх, үнэ цэнийг нь ойлгуулах
  • Гарсан хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, ойлголт өгч хэвшүүлэх
  • Иргэний танхимын сүлжээг ИНХ, ИТХ, гол түшиц болгон бэхжүүлж иргэдийн оролцооны төв болгон Иргэниий танхимын эрх зүйн дүрмийг  боловсруулан хэрэгжүүлэх
  • Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн идэвхтэй бүлгүүд өөрийгөө өмгөөлөх чадваргүй бүлгүүд дээр мэдлэг мэдээлэл олгох
  • Улс төрийн намууд ба иргэний нийгмийн эрх тэгш харьцааг тогтоох
  • Мэргэжлийн эвсэл холбоод нийгэмд танигдсан өндөр боловсролтой эрдэмтэдийн  үнэлгээг орон нутгийнхаа шийдвэрт  санал болгон тусгуулах
  • Шийдвэрийг орон нутгийн захиргаанаас дэмжсэн эсэх орон нутгийн амьдралд хэрэгжүүлсэн эсэх үзүүлэлтүүдийг дүгнэн боловсруулан олон нийтэд танилцуулах ба хэрэгжилт хяналт үнэлгээг үндэслэн орон нутгийн хөгжлийн санд оруулах хөрөнгийн хэмжээг төлөвлөх зэрэг олон ажлууд тодорхой шат дамжлагатайгаар хийгдэж байна.
  • Орхон аймгийн Иргэний танхим АЗДТГ-ын 1 давхарт 112 тоотод байрлах бөгөөд иргэн таны саналыг:

Телефон утас:70350494: 99350413:99079403 :

Саналын хайрцагаар: хэвлэмэл хуудас дээр санал бичих             

 Цахим хаяг http://ith-orhon.mn: Irgeni.tankhim_erdenet@yahoo.com

Facebook  хаяг:orkhon aimag irgeni tankhim

АЗДТГ-ын үүдний цахим дэлгэцээр:

Телевиз, FM- радиогоор хэлэлцүүлэгийн зар, мэдээ мэдээлэлийг авах боломжтой

ИРГЭНИЙ ТАНХИМ